Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ирэх сарын 1-нээс эхлэн НААНА

2023 оны 10 сарын 25

RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн нааж эхлэхээр болсон байна.

Төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг байна.

Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгах бөгөөд татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж.

Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан байна. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн санд 1.400.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байжээ. Харин шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652173
0 эможи

keyboard_arrow_up