Манай улс “Halleweoon“ баярыг албан ёсоор тэмдэглэхээр ХУУЛЬ ЗААГААГҮЙ
"Halloween" буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог. Манай улс энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэхээр хуульд заагаагүй бөгөөд бүх шатны боловсролын байгууллагын орчинд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх сайдын тушаал 2019 онд гарсан.
Энэ тушаал өөрчлөгдөөгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн боловсрол, соёл урлагийн газар болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөсөн байна.