Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд нутаг усны оноосон нэрийг Казах нэрээр өөрчилсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
2023 оны 10 сарын 25
Баян-Өлгий аймгийн нэр бүхий удирдлагууд нутаг усны үндсэн нэршлийг казах нэршлээр өөрчилсөн байдаг. Тэгвэл дээрх асуудлыг ШӨХТГ-аас шалгаж улмаар оноосон нэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд уг асуудлыг 2020 оны сүүлээр ЭЦА-аас шалгаж, хэргийг Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652165
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс