ТАНИЛЦ: Ирэх сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ
2023 оны 10 сарын 25
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 04-нд 11:00 цагаас
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
Арваннэгдүгээр сарын 05-нд 13:00 цагаас
- Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагаас
- ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагаас
- Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас
- "Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 19-нд 11:00 цагаас
- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Арваннэгдүгээр сарын 23-25-нд
- Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/,
Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас
- Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









652145
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс