ОЙН ГАЗАР: “Загвар ой“ хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)" төслөөс Сэлэнгэ, Хэнтий аймгийн БОАЖГ, сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдэд "Загвар ой" үзэл баримтлалыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Энэхүү жишиг ой нь Монгол улсын ойн тогтвортой менежментийн арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
“Загвар ой” гэдэг нь ойн тогтвортой менежментийн сайн туршлагуудыг хэрэгжүүлж, салбарын мэргэжилтнүүд, оюутан судлаачдад үзүүлэхээс гадна олон зорилгот, урт хугацааны тогтвортой менежментээр дамжуулан ойн олон талын ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх талаар олон нийтэд таниулж, мэдлэгээ хуваалцах ой юм гэж Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээллээ.