НӨАТ-ын буцаан олголтыг баасан гаргаас олгож эхэлнэ

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгож эхлэх аж. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сардхудалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12.59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна. Нийт 34104 хүн хөрөнгийн татварт 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.

Сонирхуулахад, 2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1190718 иргэний дансанд 73.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652120
0 эможи

keyboard_arrow_up