Дархан-Уул аймагт нэг настай хүүхдийг зодсон цэцэрлэгийн багшийн хэргийг шалгаж ДУУСЧЭЭ

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн есдүгээр сард Дарханд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн багш нэг настай, хүүхдийн биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж, багш М-д Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан.

Улмаар шалгалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд Хүүхэдтэй хэрцгий харьцах

+Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652119
0 эможи

keyboard_arrow_up