Нийслэл рүү нэвтрүүлсэн 294 тарваганы мах, түүхий эдийг хураажээ
Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ
Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүллээ. Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулсан.