СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хоёр хүн амиа алджээ
2023 оны 10 сарын 24
Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны долоодугаар гудамжинд өчигдөр 22.57 цагт гэр шатаж, хоёр хүн нас баржээ. Иргэн Т-ын таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй/ болон овог, нэр тодорхойгүй бас нэг хүн өртөж нас барсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг дүүргийн цагдаагийн III хэлтэст шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652103
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс