ЦЕГ: Нэг настай хүүхдийн биед халдсан цэцэрлэгийн ажилтан “М“-ийн хэргийг прокурорт шилжүүллээ

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоног буюу Аравдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай, хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус харьяа прокурорт хүргүүлсэн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652101
0 эможи

keyboard_arrow_up