НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС МҮЭХ-НЫ “СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Улсын их хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан.

Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор НДЕГ, МҮЭХ-той хамтран 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр МҮЭХ-ны “Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нээж, ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга”, НДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулга”, НДЕГ-ын БХСГ-ын мэргэжилтэн М.Бямбадулам “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн танилцуулга”, НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн танилцуулга”, НДЕГ-ын СОНХАГ-ын мэргэжилтэн Ч.Сансарчимэг “Нийгмийн даатгалын тайлан, шимтгэл төлөлт” сэдвээр сургалт хийж, оролцогчдын асуултад хариуллаа. Тус сургалтад МҮЭХ-ны 25 гишүүд хамрагдаж сертификат гардан авлаа.

Эдгээр “Сургагч багш” нар салбар бүрийнхээ ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”-ийн талаар мэдээлэл түгээх юм.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652093
0 эможи

keyboard_arrow_up