CU-д сүх далайж танхайрсан этгээдийг 15 хоног баривчлах ЯЛ ОНООЛОО

2023 оны 10 сарын 23

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.16-20-ны өдрүүдэд/ 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан.

Илрүүлсэн зарим онцлог хэрэг, гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652085
0 эможи

keyboard_arrow_up