Ой гарантай хүүхдийг зодсон цэцэрлэгийн багшийг зорчих эрхийг хязгаарлах ЯЛ ОНООЖЭЭ

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

"Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын "Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг настай гарантай А-г зодож эрх чөлөөнд нь халдсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна" гэдгийг мэдээлж байсан юм. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, нэг настай хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус харьяа прокурорт хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
652084
1 эможи

keyboard_arrow_up