Өмгөговийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөх хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр СААТУУЛАГДЛАА

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

Өмгөговийн ИТХ-ын төлөөлөгч, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх 15 настай хүүтэй хуурамч фэйсбүүкээр танилцаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт холбогдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.

Тэгвэл "Ц" гэгч нь буюу Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг уг хэрэгтэй холбогдуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
652082
4 эможи

Зочин
2023-10-23 15:30
ийм бузартай амьтад яаж амьд яваад зүгээр ч үгүй том албан тушаал хашаад явнаа
keyboard_arrow_up