ШУУРХАЙ: “Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх 15 настай хүүг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх 15 настай хүүтэй хуурамч фэйсбүүкээр танилцаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт холбогджээ.

Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээдлснээр, саатуулагдан шалгагдаж буй "Ц" гэгч нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх байжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
652077
5 эможи

Зочин
2023-10-23 14:59
гаж донтон
Зочин
2023-10-23 14:03
орон нутгийн таван толгой бол ажнай гэгчээр толгойлуулсан АН-н цөөн тооны луйварчид монголын газрын хэвлийн баялагаар яаж тоглож тэндээс хууль бусаар олсон мөнгөөр хуульгүй амьдардаг болсон нэг жишээ нь энэ байх
Novsh
2023-10-23 13:46
Lalruudiig alj baij uls niigem ariusna
keyboard_arrow_up