СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын тэрэг том машины хойноос мөргөж, хоёр хүн амиа алдлаа

2023 оны 10 сарын 23

Зам, тээврийн осолСэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян 2 дугаар багийн “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:25 цагт очиход,  Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөжээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч Д/22 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат/, зорчигч Л/50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/ автомашины бүхээг дотороо хавчуулагдан нас барсан байсан тул 3 минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
652064
2 эможи

keyboard_arrow_up