НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг 100,000 гаруй хүн ДЭМЖЖЭЭ
2023 оны 10 сарын 23
"Нийтийн өргөдөл, гомдлын систем"-д Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй дэмжлээ.
Ингэснээр тус системд оруулсан эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.
Одоогоор Нийтийн өргөдөл гомдлын системд
- Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх
- Нийгмийн даатгалын шимтгэл болон Хүн амын орлогын албан татварыг 50% бууруулах
- Ипотекийн зээлийн 8%-ийн хүүг 6%-д шилжүүлэх
- Багшийн цалинг 1,000 ам.долларт хүргэх зэрэг 20 гаруй саналыг оруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652063
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс