Монгол хүний ходоод “хогийн сав“ биш, “Имарт” аа
Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Хүн амьд явах эрхтэй" гэсэн суурь зарчим нэгэнт алдагджээ. Гэхдээ бид энхийг сахиулахдаа тулж, амиараа дэнчин тавьсангүй, хариас, хилээс ямар нэг заналхийлэл ч алга. Тэр тусмаа далайн хүчтэй шуурга, цунами, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс ч хол улс орон юм. Гэтэл хүнсний аюулгүй байдал алдагдаж, бидний амь насанд заналхийлэх боллоо.
Үүний нэг тод жишээ нь, "Имарт" худалдааны төв хадгалах горим алдагдаж, муудсан жимснүүдээ 50 хувь хямдралтай зарж байгааг иргэд шүүмжилж байна.
Шүүмжлэх нь ч зөв. Монголдоо л том гэгддэг "Имарт" дэлгүүр нь хүртэл ингэж муудсан жимсээ зараад байхаар яаж эрүүл байх вэ дээ?! Өнгө зүс алдсан бол дагаад амт чанар нь алдагдах нь тодорхой шүү дээ.
Томоохон худалдааны төв гэдэг чинь үнэн бол муудсан бүтээгдэхүүнээ шууд хаяж байл даа. Монгол хүний ходоод “хогийн сав“ биш, “Имарт” аа...
Чухам яагаад муудсан жимсээ хямдарлтай нэрийн дор зараад байгаа юм. Мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагууд иргэд олон нийтэд хоол хэмээн хор өгөөд байхад яагаад мэдэхгүй байгаа юм бэ?.
Хууль хяналт нь чанга, мэргэжлийн байгууллагууд нь ажлаа сайн хийж байгаа бол гадны нэг сүлжээ дэлгүүр бидэнд горим алдагдаж дууссан хор аягалаад барихгүй нь лавтай.
Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 20.12-нд зааснаар " эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх" нь гэмт хэрэг бөгөөд хохирлоосоо шалтгаалаад торгохоос эхлээд 5 жил хүртэл эрхийг хязгаарлах хорих ялтай гэдгийн сануулъя.