ХАРАМСАЛТАЙ: Цагаан хаданд хоёр эмэгтэй бохирын цооногт унаж АМИА АЛДЖЭЭ

2023 оны 10 сарын 23

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд аравдугаар сарын 19-ний орой харамсалтай явдал болж, хоёр залуухан эмэгтэй амь насаа алджээ.

Тодруулбал, тэд ахуйн зориулалтаар ухаж бэлтгэсэн, идэвхтэй ашигладаг цооногт унажээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед харанхуй байсан, нэг нь цооног руу угаадас асгах гэж байхдаа цөмөрсөн хэсэг рүү хөл алдсан. Харин нөгөө эмэгтэй нь туслах гэж байгаад хоёулаа эндсэн гэв.

Амь хохирогчид Цагаанхад орчим тээврийн компаниудад тогооч ажилтай байжээ. Ослын шалтгаан, нөхцөл байдлыг тодорхой болгож, аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн холбогдох газрууд ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
652057
2 эможи

Ц.Ариунболд
2023-10-23 09:32
Дандаа хүн үхэж байдаг муу ёрын газар шүү нээрээ нил авилга хээл хахууль тоос шороо фак
keyboard_arrow_up