Улсын хэмжээнд авто замын урсгал засварын гүйцэтгэл 87 хувьтай байна

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

2023 оны аравдугаар сарын 20-ны байдлаар олон улс, улсын чанартай 14,891.5 км авто замын урсгал засвар, арчлалтын ажлын гүйцэтгэл 87 хувьд хүрчээ. Тодруулбал

  1. Төв, Өвөрхангай аймагт хийгдсэн авто замын ажил 90%
  2. Архангай, Завхан, Увс аймагт 88%
  3. Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймагт 70%
  4. Дундговь, Өмнөговь аймаг 89 хувь
  5. Говьсүмбэр, Дорноговь аймаг 94 хувь
  6. Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг 91 хувь,
  7. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээтэй авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальт бетон хучилт хийж, Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулж байв.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-нд нээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652045
0 эможи

keyboard_arrow_up