Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +13...+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.