ХАРАМСАЛТАЙ: Машин холбож асаахад тусалсан хүн дайруулж АМИА АЛДЖЭЭ
Ачааны автомашинаар экскаватор холбож асаах гэж байхад нь туслахаар ирсэн хүн мөргүүлж амиа алдсан золгүй явдал Хөвсгөл аймагт гарчээ. Тус аймгийн төв Мөрөн сумд уржигдар 15.30 цагийн үед дулааны шугамын нүх ухаж байсан экскаваторын зай хураагуур цэнэггүй болж, “Портер” загварын ачааны машинаар холбон асаах болжээ.
Энэ үед холбогч нь хүрэхгүй байсан тул гудамжинд явж байсан 60 настай Ч.Э-ыг гуйж хоёр тээврийн хэрэгсэл дунд зогсоон утсыг нь барьж байхыг хүссэн гэнэ. Ингээд жолооч Б нь газар ухагч механизмдаа суугаад түлхүүрээ түлхэхдээ санамсаргүйгээр экскаваторын шанаганы удирдлагыг хөдөлгөсөн байна. Энэ үед шанага “Портер”- ыг өргөж, механизм руу шахсанаар дунд нь зогсож байсан иргэн Ч.Э хавчуулагдаж амиа алджээ.