Монголын боксын холбоо Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас ХӨӨХ ШИЙДВЭР гаргажээ

2023 оны 10 сарын 20

Монголын боксын холбооноос ДАШТ-ий мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хасаж, дасгалжуулагч нарт арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан Азийн зуны спортын наадамд МУГТ Б.Чинзориг аваргалж, монгол түмнээ баясгасан билээ. Гэвч түүний допингийн шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрснийг Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Ц.Уугангэрэл баталгаажуулсан. Түүнчлэн Монголын боксын холбооны мэдээлснээр допинг илэрсэн тухай мэдээллийг Олон улсын шинжилгээний агентлагаас аравдугаар сарын 13-ны өдөр Б.Чинзоригт хүргүүлсэн аж. МУГТ Б.Чинзориг допинг илэрснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Олон улсын спортын арбитрт ханджээ.

Иймд Монголын Боксын холбооны ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч У.Баатарын тушаалаар Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багийн гишүүнээр авсан гэрээг хүчингүй болгож, хөөх шийдвэр гарсан байна.

Мөн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох, туслах дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Д.Эрдэнэбаяр нарт нээлттэй сахилгын хариуцлага тооцох аж. Б.Чинзоригоос допинг илэрсэн тул Боксын шигшээ багийн эмч Ч.Насанбат нь хянах ажлаа гүйцэтгээгүй хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Гэвч Олимпийн наадам болох дөхсөн тул хүлээж авахгүйгээр, цалингийн 20 хувиар торгохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652001
3 эможи

Oo
2023-10-20 18:57
Gaigyi bhaa. Shiidver arai tyrgedsenyy dee
Зочин
2023-10-20 10:13
Санаатай хэргэлсэн новш зайлуулах нь зөв Монгол нэр гутаасан одоо юугийн шүүхдэх юм дуугай зайл дахин2 допин чамайс гарна Савсагнуур юм бдаг юм бна лээ Юмны түрүүнд дуугарсан юм
keyboard_arrow_up