Алга болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

2014 оны 7 сарын 31

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Идрэнгийн нурууны орчимд төөрсөн Ашигт малтмалын газрын ажилтан сураггүй алга болоод 7 хонож байна.

       АМГ-ын гурван ажилтан энэ сарын 24-нд төөрч, хоёр хүн нь олдож нэг ажилтан нь ор сураггүй болоод байгаа юм. Эрлийн багийнхан сураггүй болоод байгаа АМГ-ын ажилтанг олсон эсэхийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд ахлагч Б.Бямбасүрэнгээс тодруулахад “Эрлийн багт 27 хүн, гурван автомашин, зургаан мотоциклтойгоор ажиллан, эрэл үргэлжилж байна. Мөн өчигдрөөс нисдэг тэргээр хайж эхэлсэн” гэлээ. АМГ-ын ажилтнуудын автомашиных нь гурван дугуй хагарч улмаар алхсан байна. Нэг мэргэжилтэн нь GPS буюу байрлал тогтоогчоор “Шинэжинст ойрхон байна” гээд түрүүлж алхан, нөгөө хоёроосоо тасарчээ. Ингээд онцгой байдлын хэлтсийнхэн жолооч, тасгийн дарга нарыг олж, эмнэлэгт хүргэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6520
0 эможи
keyboard_arrow_up