Монголын иргэд их хэмжээний доллар ОХУ-ын хилээр нуун гаргах гэж байгаад баригджээ
Дахин хоёр монгол эмэгтэй Буриадын гаальд 120 гаруй мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө хураалгав.
Хиагтын гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-ын хилээр нэвтрэхэд манай улсын хоёр иргэн эмэгтэйгээс мэдүүлэгдээгүй мөнгөн тэмдэгт илэрсэн байна.
Тэдэнд онц их хэмжээний бэлэн мөнгө хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр нэгэн зэрэг хоёр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Монгол Улсын иргэд нийтдээ 70 мянган ам.доллар, таван сая гаруй орос рубль, 11 мянга гаруй монгол төгрөгтэй байсан нь ОХУ-ын Төв банкны тухайн өдрийн ханшаар гүйлгээ 121.5 мянган ам.доллартай тэнцсэн байна.
Нэмэлт шалгалтын ажлын үр дүнд хууль сахиулах нэгжүүд гэмт хэргийн шинж тэмдэг, түүнд оролцсон хүмүүсийг илрүүлж, үүний үр дүнд тэдэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200,1-ийн 2-ын «а»-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Мэдээлээгүй бүх мөнгөн дэвсгэртийг хураан авч, бодит эсэхийг тогтоохоор шүүх эмнэлгийн шинжилгээнд шилжүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Буриадын гаалийн даргын үүрэг гүйцэтгэгч Иван Бурлакагийн хэлснээр 10 000 доллартай тэнуэх хэмжээнээс давсан бүх мөнгийг гаалийн мэдүүлэгт тусгах ёстой.
Валютын контрабанд хийсэн бол бэлэн мөнгийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Оросын хуульд заасан байдаг.
Эх сурвалж: middleasiannews.com
|