Д.Ангар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг ДЭМЖИЖ байна, Ард түмнээ бодъё оо

2023 оны 10 сарын 19

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэх саналыг petition.parliament.mn сайтаар дамжуулан иргэдээс авч эхэлсэн. Одоогоор тус сайтад 64 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгөөд байна. Саналын тоо 100 мянгад хүрсэн тохиолдолд эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан үүнийг эсэргүүцэж, “Хэрэв НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлбэл 2024 оны төсөвт 600 орчим тэрбум төгрөг суулгах хэрэгтэй болно. Төсөвт тийм орон зай байхгүй” гэх тайлбарыг хэлсэн. 

Үүнд Эдийн засагч Д.Ангар дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр “Сангийн сайд Б.Жавхлангийн зовлонг ойлгож байна. Төсөв дээр нь гэнэт 600 тэрбумын цоорхой гараад ирэхэд ямар ч Сангийн сайдад тааламжтай биш. Эсэргүүцэх нь ойлгомжтой. Гэхдээ НӨАТ үнэхээр иргэдийн хувьд том зовлон. УИХ-ын дарга Г. Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийн төсөл ч цагаа олсон, иргэдийн хүсэн хүлээж буй зохицуулалт. Гол нь үүнийг хэн нэгэн дарга, эсвэл нам шийдэх биш иргэд өөрсдөө анх удаа шийдэх гэж байгаа нь ирээдүйд зөв жишиг тогтооно. Би ч гэсэн D Parliament руу ороод саналаа өгчихлөө. 100,000 санал хэрэгтэйгээс одоогийн байдлаар 60,000 давсан санал иржээ. Та ч бас яг одоо саналаа өгөөрэй.

Б.Жавхлан сайдын санааг нь зовоогоод байгаа 600 тэрбумын цоорхой бол ерөөсөө асуудал биш. Тансаг хэрэглээний татвараа л жаахан нэмчих. Өндөр хүүтэй банкны хадгаламжийн хүүнд татвараа нэмчих. Ингээд л 600 тэрбум чинь асуудалгүй гараад ирнэ. Ганц жишээ. Өчигдөр сошиалаар яваад байсан. Монголбанкны нэг албан тушаалтан банкинд 19 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байналээ. Жилдээ 3.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байгаа. 100 саяас дээшхи хадгаламжийн хүүд 30% татвар тавьчих. Монголбанкны тэр албан тушаалтан лав л тураад үхчихгүй. Харин Монгол иргэд өнөөдөр талх таллаж, тос граммлаж авдаг болтлоо ядуурсан байна шүү. Ард түмнээ бодъё оо, Жавхлан сайдаа. НӨАТ чинь үнэхээр иргэд, ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651970
2 эможи

DR. ADITY
2023-10-23 05:47
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

зочин
2023-10-19 16:23
далд эдийн засаг их бна. татварын байгууллага сайн ажлаад өгөөч.
Ард
2023-10-19 15:49
Үнэхээр зөв бөгөөд боломж баыгааг ЭДИЙН ЗАСАГЧ Ананд хэлээд өглөө шүү дээ Жавхлан САЙД АА Та ард иргэдийн саналыг хүлээж авахгүй гэж бодлогогүй зөрүүдэлж болохгүй бизээ яболомж байгаа л юм байна шүүдээ
keyboard_arrow_up