Ээжийгээ тог залгуулсангүй хэмээн зодож хөнөөсөн Н.Б-д бүх насаар ХОРИХ ЯЛ оноолоо
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед Д аймгийн Д сумын ....дугаар багийн .......... тоот гэртээ, төрсөн эх 65 настай, Х.У-ын биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болохыг мэдсээр байж, тог залгуулсангүй гэх үл ялих шалтгаанаар зодсон.
Ингэхдээ зүүн 3,4,5,6,7,8 дугаар хувирга, баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийнд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.
Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.