“Номинталст“-ын тоглолтын VIP тасалбар 10 хоногийн өмнө ДУУСЖЭЭ
“Номинталст” хамтлагийнхан Монголын сайн хөвгүүдийн хамтлагийн нэг. Хамтлагийн гишүүнд эрт улстөрд хөл тавьж, төрийн албанд удирдах ажилд очсоноор “Номинталст”-ынхан хамтдаа тайзнаа гарахаа больсон. Одоо хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга. Хангэрэл АН-ын идэвхтэй гишүүн, 2012-2016 онд агентлаг удирдаж байв. Хаянаа ч хэсэгтээ Нийслэлд газрын дарга байсан. Хамтлагаасаа “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр муу сайнаараа дуудуулсаар Т.Дэлгэрмөрөн л дуундаа үнэнч явж иржээ. Харин Номинталстын 50 хувь буюу Дээгий, Хаянаа хоёр хамтдаа тоглохоор бэлдэж буй.
Хаянаа & Дээгий хоёрын зохион байгуулж буй шоу тоглолтын 28-ны тасалбар 10 хоногийн өмнө дуусаж, үзэгчдийн хүсэлтээр 27-ны өдөр нэмэлтээр тусгайлан VIP тоглолтыг бүрэн эхээр нь зориулахаар болсон нь бас л дуусаж байгаа аж.
Хамтлагийнхан уран бүтээл нь тусдаа болсон шигээ хувийн амьдрал нь холдон салжээ.