ИРГЭН: Хүүхдүүдээ хардаггүй хариуцлагагүй багшаас болж охин минь насан туршийн сорвитой боллоо
"Буянт-Ухаа -2" хороололд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшийн хариуцлагагүй байдлаас болж нэгэн хүүхэд бусдад зодуулжээ.
Тодруулбал, хохирогчийн ар гэрийнхэн цахим хуудаст хүүхдийнхээ бэртсэн зургийг оруулж, сэтгэгдлээ үлдээсэн байна. Тэрбээр “Өдөр өнжүүлэх төвүүдийг сайн судалж байж хүүхдээ өгөөрэй. Охин минь багш нараас болж насан туршийн сорвитой боллоо. Хүүхдээ бүтэн өдөржин гадаа орхидог газар байдаг л юм байна. 10 хүүхэд аваад орж чадахгүй арай арчаагүй юу. Нийгэм ямар байгаа билээ. Охин үрд минь үүнээс муу зүйл тохиолдоогүйд л талархъя” хэмээсэн байв. Сүүлийн үед бага насны хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ бусадтайгаа муудалцах, зодолдох, нэгнийгээ гэмтээх асуудал түгээмэл гарч байгаа. Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээдээ бусдыг зодож, биед нь халдаж болохгүй гэдгийг ойлгуулж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна." гэжээ.