ШУУРХАЙ: Тувагаас хил зөрчиж орж ирсэн 4-5 иргэний нэг нь БУУДУУЛЖЭЭ
Энэ сарын 17-ны үүрээс Монгол улсын хилийн Баян-Өлгий, Тува талын хил орчмоор морьтой 4-5 хүн МУ-ын хилийг зөрчих ордлого хийж хилийн бүсийн торыг эвдсэн үйлдэл гаргасан байна.
Энэ үеэр Увс аймгийн Сагил сумын 0245-р заставын алба хаагчид сануулга өгсөн боловч тус иргэд үйлдэлээ таслан зогсоогоогүй Монгол улсын хилийг зөрчиж нэвтэрсэн. Хил зөрчсөн хэн болох нь тогтоогтоодгүй 40 орчим насны эрэгтэй бууны сумд өртөж амь насаа алджээ.
Мөн хамт хил зөрчиж явсан хэн нь үл тогтоогдох хүн буудуулан хүндээр шархадсан аж. Харин 0245-р заставын алба хаагчид нисдэг тэргээр эмнэлэгт хүргүүлэн анхны тусламж хүргүүлэв. Одоогоор хууль бусаар нэвтэрсэн 4-5 иргэн ямар шалтгаанаар хил зөрчсөн нь тогтоогдоогүй байгаа бөгөөд энэ асуудлыг хилийн тагнуулын алба хэрэг бүртгэн шалгаж байна.