Машины дугаарыг худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2023 оны 10 сарын 19

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан.

Мөн энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр "Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувь болох Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 680 мянга байгаа. 2022 онд хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээг нэмэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт хийж байгаа ч импортоор орж ирж байгаа машины тоог гүйцэхгүй, хэдэн зуун км зам нэмж тавиад ч авто замын түгжрэлийг бууруулахгүй нь тодорхой байна.

Иймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах, одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тодруулбал, автомашиныхаа дугаар болон машинаа салгаж бусдад худалдаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651935
0 эможи

keyboard_arrow_up