“ГААЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 111 жилийн ойн баярыг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвөөс зохион байгуулсан “Гаалийн хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж Гаалийн албан хаагч, оюутан болон эрдэмтэн судлаач багш гэсэн хоёр ангиллаар оролцсон байна.
Эрдэмтэн багш, судлаачдын ангилалд дараах судлаачид шагналт байранд орсон. Үүнд:
Нэгдүгээр байранд МУИС, Бизнесийн сургууль Маркетинг, Худалдааны тэнхимийн профессор Н.Отгонсайхан “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хэлэлцээ хийхэд анхаарах зарим асуудал” сэдвээр
Хоёрдугаар байранд Судлаач, доктор, дэд профессор МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн эрхлэгч) Ө.Номинцэцэг “БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүрээнд барааны гарал үүслийн дүрмийн талаар хэлэлцээ хийхэд анхаарах зарим асуудал” сэдвээр
Гуравдугаар байранд ДХИС, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш) С.Бямба-Эрдэнэ. “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын зарим тулгамдсан асуудал” сэдвээр тус тус шалгарлаа.
Гаалийн албан хаагч, оюутан ангилалд дараах гаалийн улсын байцаагч нар шагналт байранд орсон. Үүнд:
Нэгдүгээр байранд ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах газрын гаалийн улсын байцаагч Г.Энхжаргал “Дүн шинжилгээний POWER BI программ ашиглан барааг буруу ангилах замаар тарифын болон тарифын бус хязгаарлалтаас зайлсхийсэн магадлалыг тодорхойлох нь” сэдвээр
Хоёрдугаар байранд ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын байцаагч Ж.Жаргал-Эрдэнэ “Монгол Улсын хилийн боомтын эрчимтэй үйл ажиллагаагаар худалдааг хөнгөвчлөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ” сэдвээр
Гуравдугаар байранд ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төвийн багш гаалийн улсын байцаагч Г.Баярмаа “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах гаалийн байгууллагын соёлыг судлах нь” сэдвээр тус тус шалгарлаа.