Ойн газраас ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ойн мэргэжлийг таниулах сургалт зохион байгууллаа
Сургалтыг “Ногоон хөгжилд хөтлөх мэргэжилтэн" төсөлтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн ойн мэргэжлийг сонирхож буй сурагчдад Ойн газраас сургалт орж зөвлөгөө өглөө.
Ойн газрын дарга Б. Оюунсанаа: ЗГХА Ойн газрыг танилцуулж, ойн талаарх ерөнхий мэдээллүүдийг өгөв.
Ойн тооллого, ой зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Х. Мичид: "Монгол орны ойн сангийн талаар мэдээлэл өгч, бүгд ойн инженер болох албагүй ч бүгд байгаль орчноо хайрлан хамгаалдаг иргэн болох хэрэгтэй шүү" хэмээн сурагчдад захив.
Агро ойн аж ахуй, хамгаалалтын зурвас хариуцсан мэргэжилтэн А. Алтанбагана: "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг танилцуулж, "Бид амьдрах орчноо сайжруулахын тулд иргэн бүр мод тарих хэрэгтэй" хэмээн захив.
Сургалтад оролцсон сурагчид: "Бид байгаль орчны талаар одооноос судлах хэрэгтэй юм байна" хэмээн сэтгэгдлээ хэллээ.
Та нартаа амжилт хүсье, бүгд байгаль орчны мэргэжилтэн болохгүй ч байгаль хамгаалагч байгаарай дүү нар минь.