Б.Энхбаяр: Огтолж тайрахтай холбоотой асуудал дээр эрэгтэй хүүхдийг хүчиндсэн эсрэг хүйстнийг яах юм бэ?

2023 оны 10 сарын 18

Эрүүгийн хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талаар тусгажээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Зарим хүнд ялын бодлого чангатгаад үйлчилдэггүй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд та өмнө нь ярьж байсан. Бусад оронд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст зориулсан тариа байдаг. АНУ, Германд хэрэглэгдэг. Энэ талаар судалж үзсэн үү?" хэмээн асуув. 

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Энэ талаар судалж үзсэн. Хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон. Энэ нь хүйсээс шалтгаалж, ял шийтгэлийг бодлого ялгаатай байж болохгүй гэсэн үг.

Бид 2015 оны Эрүүгийн тухай хуулиар хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь аль ч хүйсийн хүн байж болно гэж анх удаа хуульчилсан. Өмнө нь зөвхөн эмэгтэй хүнийг хохирогчоор тооцдог байсан. Эрэгтэй хүүхэд хүчиндүүлбэл ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байсан.

Огтолж тайрахтай холбоотой асуудал дээр эрэгтэй хүүхдийг хүчиндсэн эсрэг хүйсийн хүнийг яах юм бэ? Зарчмын хувьд Эрүүгийн хуулийн ялын бодлого дээр энэхүү асуудлыг тусгаж болохгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчинө гэдгийг ойлгохыг хүсье" гэлээ. 

Харин ажлын хэсгийн зүгээс "Азиас Солонгос орныг сонгон судалж үзсэн. Ялангуяа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүмүүст ялын бодлого маш чанга байгаа. Голдуу бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Үүнээс гадна зарим улс оронд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн тусгайлсан бүртгэл хөтөлдөг.

Бүртгэгдсэн этгээдийг 1-3 дугаар шатлалаар ангилаад, ял эдэлж дууссанаас хойш хуульд заасан тодорхой хугацаагаар цахим гав зүүлгээд, хяналтад байлгадаг. Үүнийг хамгаалалтын арга хэмжээ гэж нэрлэдэг" гэдгийг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651929
0 эможи

Zaas
2023-10-18 19:08
Зөв Бас иргэдиин боломжииг хулгаалсан цагаан захтан нам дагасан өлөн хулгаачуудад бас хатуу ял өгдөг Наад судалсан солонгос улс чинь
keyboard_arrow_up