Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 40 гаруй мянган иргэн ДЭМЖЭЭД БАЙНА
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.
Өчигдөр Нийтийн өргөдөл хүлээн авах D-ӨРГӨДӨЛ Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулсан билээ.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.
Юуны өмнө тус саналыг дэмжиж гарын үсэг зурсан та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн үүсгэсэн саналаас гадна цаашид энэхүү нийтийн өргөдлийн системийг хэрэглэж, нийтээрээ нэгдэн хүсэл зоригоо илэрхийлж, олон нийтийн хяналтын хэвтээ тогтолцоог бий болгох нь хамгийн чухал асуудал юм. Нэг удаа шуураад өнгөрөх биш нийт олноороо хэрэглэж хэвших нь цаашдын төр, түмний үйл хэрэгт тустай.