Ч.Бямбажаргал: Хамба лам ажлаа өгөх хүсэлтээ Гандантэгчэнлин хийдийн захиргаанд гаргасан

2023 оны 10 сарын 18

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажлаа өгөх хүсэлт гаргасан байна.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал "Хамба лам ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэх буруу, ташаа мэдээлэл гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд шашны сүм хийд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Тийм болохоор шашны дотоод асуудал болж байгаа гэсэн үг.

Манай хамба лам Гандантэгчэнлин хийдийн захиргаанд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө хүргүүлсэн байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

1992 онд Д.Чойжамц Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар заларч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651908
0 эможи

keyboard_arrow_up