Эрүүгийн цагдаагийн албаны даргаар Э.Сэргэлэнбаатарыг томилжээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ж.Болд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Түүний ажлыг Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд авсан юм.
Харин Т.Сүхболдын хуучин ажил буюу Эрүүгийн цагдаагийн алба сар гаран даргагүй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт томилгоо хийгджээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатарыг томилсон байна.
Харин түүний хуучин алба болох Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргыг одоогоор томилоогүй байгаа юм.
Э.Сэргэлэнбаатар нь мөрийтэй тоглоом, койны хэргүүдийг голлон шалгаж байсан. Эдийн засгийн гэмт хэргээр “мэргэшсэн” нэгэн ажээ.
Цагдаагийн байгууллага дахь томилгооны талаар бид мэдээлсээр байх болно.