“IHC“ койны үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
2023 оны 10 сарын 18
Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд "Inflation Heding Coin" буюу "IHC" койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651901
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс