ЦЕГ: Хүүхдийн зураг ашиглан тусламж гуйж, иргэдийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байна

2023 оны 10 сарын 18

Олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа хөдөө орон нутгийн цахим группт гадаад хүүхдүүдийн зурагтай мэдээлэл зэргийг ашиглан хандив тусламжийн зар тарааж, иргэдийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цацагдах боллоо.

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношийн төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй тул энэ төрлийн хуурамч хандив хүссэн мэдээлэлд автахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651900
1 эможи

keyboard_arrow_up