ШУУРХАЙ: “Ногоон автобус“-ны хэргээр хоригдсон Солонгосын 2 иргэнийг батлан даалтад ГАРГАЖЭЭ

2023 оны 10 сарын 18

Arslan.mn

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул цагдан хорих арга хэмжээ авсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тус хоёр солонгос иргэнийг өчигдөр орой суллаж батлан даалтад гаргасан байна.

Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ яллагдагчаар татсан. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан. Иймд тухайн иргэдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцжээ. Улмаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651895
0 эможи

keyboard_arrow_up