“Хушин ойгоо хамгаалъя” эсээ бичлэгийн уралдааны ШИЛДЭГ бүтээлүүд ТОДОРЛОО

2023 оны 10 сарын 18

Arslan.mn

Монгол орны хушин ойн талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Монгол орны өнцөг булан бүрээс нийтдээ 758 сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд шилдгүүд тодорсон. Бид эсээ бичлэгийн уралдааны шилдэг 15 нь бүтээлээс цувралаар хүргэж байна.

“ХУШИН ОЙГОО ХАМГААЛЪЯ” /13. Увс аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Ц.Батцэцэг/

Өчигдөр бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг /Махатма Ганди /

Хэмээх зүйр үгийг өглөө бүр би өөртөө хэлэн урамшин сэрдэг.Гэвч энгүй тансаг эх дэлхий, эрдэнэт гоёмсог хушин ой маань ирээдүйд хүүхэд бид бүхэнд бэлэг болж ирэх нь бүү хэл энэхэн замбуутивд орших үгүй нь эргэлзээтэй. Намилзуур ногоон навчис, хөөрхөн бяцхан боргоцой хүчирхэг бат бөх иш гээд энэ модны ид шид , үр өгөөжийг бахдаж би үл барна. Бурханы бэлэг мэт хорвоод ирсэн ховорхон зүйлсийн нэг. Хосгүй энэ амьдралд хэдхэн тохиох аз завшааны нэгээхэн хэсэг нь хушин ой юмаа.

Бидний амин чухал эх дэлхий болсон байгаль эх маань аажим аажмаар устаж , байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хараад хүүхэд бидний сэтгэл зүрх шимшрэхгүй байхын аргагүй болоод байна. Тэр тусмаа хушин ой маань бидний амьдралд ямар их ач тустайг тэр бүр мэдээд байдаггүй. Жишээ нь хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Энэ мэтчилэн дурдаад байвал дундаршгүй их ач тустай билээ. Ийм сайхан байгалийн баялгийг нүднийхээ өмнө сүйтгүүлж байхыг хараад гараа хумхиад суух бодол байсангүй. Ядаж эсээгээрээ дамжуулж та нартаа хушин ойгоо бага ч болов хайрлаасай хамгаалаасай гэж уриалмаар байна. Одоогийн мянга мянган залуус бүгдээрээ хүчээ нэгтгэн улам цөөрч буй энэхүү хушин ойгоо хамгаалахад одоо ч оройтоогүй биз ээ. Манай орон дэлхийн хуш модын 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай хушин ойтой, энгийн нарснаас их байдаг ч гэсэн дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа монгол орны ховор ургамлын төрөл зүйлд багтдаг. Харамсалтай нь дуусаж баршгүй хүний буруутай үйл ажиллагаанаас болж 40 гаруй хувь нь аль хэдийнээ доройтолд ороод байхад хэн ч арга хэмжээ аваагүй. Харин ч бүр нэмж нинжин сэтгэлгүй самарчид хушны боргоцойн болц гүйцээгүй байхад хучээр мод мөчрийг нь хугалан байж түүчхээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт хадгалж, гудамж талбайд зарж, ходоод гэдэсний хурц халдварт өвчнөөр өвчлөх тун таатай нөхцөлийг бүрдүүлэн ард иргэддээ худалддаг нь тун тоогүй. Би самарчдыг самраа огт битгий түү гэж хэлэх гэсэнгүй харин самрын болц бүрэн болсон үе болох аравдугаар сарын 1-ээс арван хоёрдугаар сарын 15-ны хооронд түүх нь мод мөчрийг бага гэмтээдэг. Бас түүнчлэн хулгайгаар орж самар түүдэг гэвч дүрэмдээ ойн сан руу орох, гарах газрыг тухайн нутаг дэвсгэрийн хариуцсан байгаль хамгаалагч зааж өгдөг журамтай байдаг. Гэхдээ үүнийг олон нийт анхаардаггүй зарим нь бүр ийм журам байдгийг ч мэддэггүй. Сүүлийн жилүүдэд гол горхины тоо цөөрч байгаа талаар нэлээдгүй их яригдсан. Энэ нь ч гэсэн хушин ой багассантай шууд холбоотой гэж бодож байна. Яагаад гэвэл тэнгэрийн хурыг уур, үүл болгон хувиргаж , ус болгон буулгаж, гол мөрөн болгон урсгадаг гайхалтай үйлийг зохицуулагч нь ой модод тэр тусмаа хуш мод юм. Хушин ой нь цэвдэгшлийг тогтоон барих ус чийгийн горимыг гүйцтэгдэг чухал үүрэгтэй байсан гэвч хушин ой нь хумигдсанаас үүдэж гол мөрний тоо цөөрсөн. Хуш модны үр жимс болох самар нь ой хөвчийн олон ан амьтад баавгай гахай, хэрэм, жирх, жигүүртэн шувуудын амин чухал хоол тэжээл тарга хүчээ авч тэнхээрч амьдарч байдаг хүнс боловч өөдгүй хүнлэг бус сэтгэлтэй самарчид ум хумгүй бүгдийг нь өөрийн юм шиг хоосолчихдог эсвэл модыг нь ахин сэргэхээргүй болтол нь гэмтээчхээд орхиод явдаг. Энэ нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж ард нь үлдсэн үр жимсээр нь хоол тэжээлээ хангадаг амьтадыг тартагт нь хүргэж зарим нь өлсөж үхэж, зарим баавгай зэрэг махчин амьтад хүн мал руу дайрч хоол тэжээлээ авахаас өөр арга замгүй болгодог.

Эцэст нь дүгнэж хэлэхэд бид өөрсдийн амин хувиа хичээж байгаль дэлхийгээ гэмтээж амьсгалах агаар, уух усыг маань цэвэршүүлдэг ой мод болон хушин моддыг хайрлан хамгаалахгүй тэр ч байтугай улам дордуулж гэмтээж хэдэн халтар цаасны төлөө боргоцой түүж зардаг, бүхэл бүтэн хүн төрөлхтөн олон ан амьтадын амьдралыг сүйтгэж байгаагаа ч мэдэлгүй үргэлжлүүлэн гэмтээсээр л байгаа хүмүүсийг бид мэдлэг мэдээллээр хангаж яагаад бидний амьдралд ой мод хэрэгтэй болохыг сурталчлан таниулж цаашдын ирээдүйгээ илүү өнгөлөг сайхан болгохын тулд аав ээж,хамаатан садан, найз нөхөд анги сургуулиараа нэгдэж уриалга гарган тэмцэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ зөвхөн би биш бусад хүмүүстэй хамтарч бүх нийтээрэй ажиллах юм бол нэг өдрийн ч өмнө тэр хүмүүсийн хандлагыг өөрчилж чадна гэсэн итгэл төрсөн .Би энэ эсээгээрээ өөрийн болон хүмүүсийн бодлыг өөрчилж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй хэт хожимдсон мэт сонсогдож байгаа болов чиг хүн алдаанаасаа суралцаж хийж бүтээхэд хэзээ хожимддоггүй юм шиг надад санагддаг. Тиймээс ч, төдийгүй их хугацаанд судалсны үндсэнд миний эсээг хүн болгонд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Таны бидний санамсаргүй хийсэн буруутай үйлдлээс болж бидний хойч үе дүү нар маань хорт хийгээр амьсгалан бохирдсон ус ууж химийн бодистой шороогоор тоглож байхыг бид тэвчихгүй. Олны хүч оломгүй далай, хүмүүс ээ байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалцгаая.

Ашигласан материал

-Gogo.mn

-Sonin.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651890
0 эможи

keyboard_arrow_up