Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын байранд ирээгүй тохиолдолд 150 мянгаар ТОРГОНО

2023 оны 10 сарын 17

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

15.17 дугаар зүйл. Цэргийн албаны тухай хууль зөрчих

  1. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  2. Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  3. Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651877
1 эможи

Зочин
2023-10-17 16:47
цэрэгт татаад амьд ирүүлээгүй төрийг хэдээр торгох вэ? цэргийн хүүхэд үхүүлсэн тарган хурандаа нартаа ямар хариуцлага тооцсон бэ МАН аа
keyboard_arrow_up