Цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно 

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ихэсдэг.

Тухайлбал, энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр Хан-Уул дүүргийн хэмжээнд 91 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээсэн тохиолдол гарчээ.

Тиймээс тус дүүргийн прокурорын газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 200 гаруй оюутнуудтай уулзалт хийж, цэрэг татлагын үеэр 18-25 насны эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг талаар мэдээлэл өгсөн байна.

Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ. 15.17 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хууль зөрчих

1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651872
0 эможи

keyboard_arrow_up