Сургалт эрхлэх зөвшөөрөл авч чадаагүй хувийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олголоо

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Өмнөх жилүүдэд төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажлын хэсгийг жилд нэг удаа хуралдуулдаг байсан. Харин энэ оноос эхлэн тус Ажлын хэсгийг жилд хоёр удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүрд хуралдуулах шийдвэр гарсан юм. Мөн Ажлын хэсгийн хурлыг цахимаар шууд дамжуулж, нээлттэй, ил тод хуралдах нөхцөлийг хангажээ. Ингэснээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ямар шалтгаанаар зөвшөөрөл аваагүй, Ажлын хэсгийн гишүүд ямар санал, шүүмж хэлж байгааг мэдэх боломж бүрдсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх төрийн бус өмчийн таван сургууль, 10 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өнөөдөр олголоо. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 гаруй хувь нь, их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллага үйл ажиллагаа явуулдгаас төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг байна. Харин ерөнхий боловсролын 307 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургууль бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651868
0 эможи

keyboard_arrow_up