407-р ангийн хоригдол бүсгүйчүүд дэлхийн шатрын тэмцээнд ТҮРҮҮЛЛЭЭ

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Хорих ангийн хүмүүжигчдийн дунд зохион байгуулагддаг Тив хоорондын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монголын хорих ангийн хүмүүжигчид гурав дахь жилдээ түрүүллээ.

Тодруулбал, FIDE буюу Олон улсын шатрын холбоо, Чикаго хотын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гурав дахь жилдээ цахимаар зохион байгуулсан энэ тэмцээнд нийт 50 орны 118 баг өрсөлдсөн байна.

Эх орноо төлөөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар хорих ангиас эрэгтэйчүүдийн гурван баг, 407 дугаар ангиас эмэгтэйчүүдийн нэг баг, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны нэг баг оролцсоноос эмэгтэй багийн шатарчид алтан медалийн төлөө Английн багтай тоглож аварга болжээ.

Өнгөрсөн оны энэ тэмцээнд мөн манай улсын эмэгтэй баг тэргүүн байрт шалгарч байсан бол 2021 онд зохион байгуулагдсан анхны тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651853
0 эможи

Иргэн
2023-10-17 23:39
Ийм хүмүүс дотор ч зөв бодолтой мундаг хүмүүс бас байгаа л даа. Албаар хэрэг хийгээгүй хүн ч байгаа л байх
keyboard_arrow_up