Улаанбаатарт үнэртсэн газын үнэрийн шалтгааныг олж тогтоожээ

2023 оны 10 сарын 17

Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралджээ.

Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд “37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй, туршилт хийхгүй.  Мөн нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа.

Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан, үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх, түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, томоохон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
4
651852
7 эможи

keyboard_arrow_up