Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр боллоо

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ.

Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна.

“Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ.

Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ. 

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651843
0 эможи

keyboard_arrow_up