“Тэрбум төгрөгийн үнэтэй“ Яармагийн цагаан хашлагуудыг хурааж, төмрийн цэгт ХАЯЖЭЭ
Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлж, хайс байрлуулсан.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Хотын ерөнхий Менежер М.Баяраа Наадамчдын замын дагуух дайрагдсан, эвдэрсэн, өнгө үзэмжгүй, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага, явган зам, ногоон байгууламжийн хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгүүдийг Дүүрэг, ашиглалт арчлалт хариуцсан байгууллагууд засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.
Нийслэлээс Яармагийн зам дагуу 950 сая төгрөгөөр цагаан хашлагууд байршуулсан байсан ч өчигдөр буюу 10-р сарын 15-ны өдөр зарим хэсгийн хашлагыг татан авсан билээ.
Тэгвэл татан авсан хашлагуудаа төмрийн хогон дээр хаясныг нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлжээ.