“Но“-той ногоон автобусанд үйлдвэрлэгч байхгүй тул БУЦААХ БОЛОМЖГҮЙ болжээ

2023 оны 10 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Солонгосын “Дэү” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудыг нийслэлд оруулж ирсэнээр “но"-той ногооны гэх хэрэг мандсан. Улсын төсвийн 318 сая төгрөгөөр худалдан авсан гэх автобуснууд нь 2023 онд биш 1993 онд үйлдвэрлэгдсэн, Вьетнам улсад капитал засварт оруулсан бөгөөд арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн нь тодорхой болсон.

Улмаар нэг бүрийг нь 400 орчим сая төгрөгөөр буюу шинийн үнээр хуучныг оруулж ирсэн нь нотлогдсон. Одоо энэ автобуснуудыг АТГ-аас лацдаж “Тэнүүн-Огоо” компанийн гараашинд хадгалж байна.

Энэ компанийн захирал А.Ганхуяг нь хэргийн нэг гол буруутан болоод буй. Харин гадаад харилцаа хариуцсан захирлаар нь төрсөн хүү Г.Намнансүрэн нь ажиллаж байна. Тэрээр “Дэү” компанийн төлөөлөл гэх хоёр солонгос иргэний хийлгэсэн хэвлэлийн бага хуралд орчуулагч хийж байсан. Одоо энэ олон автобусыг яах вэ гэдэг асуудал гарч байна. 

Буруутай компанийн гараашинд байлгаад байж болохгүй, нэн яаралтай үйлдвэрлэгч рүү буцаах учиртай. Гэтэл үнэндээ “үйлдвэрлэгч” байхгүй болж таарчээ. Капиталдсан тул “Дэү” биш, бас “Дэү” компани нь дампуурчихсан. Мөн капиталдсан вьетнамчуудыг бас үйлдвэрлэгч гэх аргагүй аж.

Ингээд "но"-той ногооныг Монголд үлдээхээс өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: alim.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
651815
6 эможи

Зочин
2023-10-24 20:29
Хамгийн түрүүнд улсаа хохиролгүй болгоё!!!!
Зочин
2023-10-17 05:39
Улсыг хохиролгүй болгож авсан мөнгөө буцааж өгөх хэрэгтэй.
Зочин
2023-10-16 18:24
Оролцсон хулгач луйванчин дарга нарт 400 тэр бум байтугай б.гаа тэднээр төлүүлж хохиролгүй болго ард түмний мөнгийг
Зочин
2023-10-16 16:03
монголын нэг өдөрөө гэж, Тэнүүн-огоо, түгжирэлийн сайд, сумтайбузар гурваар улсаас гарсан мөнгийг гурав нугалж төлүүлж шоронд хийчихээд ногооноог төмрийн хаягдалд хятадруу тушаахаас өөр яахав
Эрка
2023-10-16 15:32
Нийлүүлсэн Вьетнамуудыг хэрэгт татах хэрэгтэй.
keyboard_arrow_up