Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн 90 жилийн ойд зориулж 90 МОД ТАРЬЛАА
Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Арвайхээр сумын “Залуус” цэцэрлэгт хүрээлэнд 90 ширхэг мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэхүү мод тарих арга хэмжээнд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Ардын уран зохиолч, МУСГЗ Т.Галсан, Ардын жүжигчин Г.Равдан, МУСГЗ, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, МУСГЗ Н.Даваадаш, МУСГЗ Б.Хүрэлбаатар, МУСГЗ, МЗЭ-ийн тэргүүн Б.Ичинхорлоо, МУСГЗ Б.Сарантуяа, яруу найрагч Б.Гантулга, Л.Моломжамц, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Д.Цахилгаан зэрэг төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд болон Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн үр хүүхдүүд оролцлоо.
Тус цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моднуудыг “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ цаашид арчилж хамгаалах ургуулах ажлыг хариуцаж ажиллах юм.